Сонгууль ажиглах багийн урьдчилсан тайланг танилцуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны төлөөлөгчидтэй өчигдөр /2021.04.19/ 16 цагт цахим уулзалт зохион байгууллаа. Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн болон Гадаад харилцааны яамны төлөөлөл оролцлоо. Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас Сонгуулийн газрын дэд захирал Улви Ахундлу, зөвлөх Кеара Касталдо нар оролцов. Цахим уулзалтаар сонгуулийн бэлтгэл ажлын явц, сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарьт багтсан цаашид хийх ажлуудын талаар мэдээлэл өгч, санал солилцлоо. Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах АИХЭА-ны багийг тус албаны дарга Маттео Мекаччи ахлан ажиллаж … Continue reading Сонгууль ажиглах багийн урьдчилсан тайланг танилцуулна